90 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолд жүжигчин Эммэ Ватсон өөрийн бодлоо гаран дээрээ илэрхийлжээ. Тэрээр улаан хивсний ёслолд Ralph Lauren-ы хар даашинз, хүзүүний зүүлт, гаран дээрээ “Time’s Up” шивээстэй оролцсон байна. Түр зуурын шивээс ч гэсэн Time’s Up -ыг ’ гүйгээр timesup гэж бичсэн байсныг хүмүүс олон нийтийн сүлжээгээр шуугиад амжжээ.
