Жүжигчин Frances McDormand-ын Оскарын шагналыг хулгайлсан этгээдийг баривчилжээ. The Guardian- д мэдээлснээр 47 настай Terry Bryant нь жүжигчин McDormand-ын шагналыг хулгайлснаа фэйсбүкт гайхуулсны дараа баригджээ. Тэрээр шагнал авсан хэмээн фэйсбүкээр бичлэг шууд дамжуулсан байна.
The New York Times-ын Cara Buckley твиттерт үдэшлэг дээр McDormand суугаад ярилцаж байхад нэг эрэгтэй түүний Оскарын шагналыг булаагаад гүйсэн талаар бичсэн юм. Азаар алдартай тогооч Wolfgang Puck-ын гэрэл зурагчин тус этгээдийг зогсоон шагналыг авсан ч тэрээр зугтаан алга болжээ. Тэрээр баригдахаасаа өмнө фейсбүкт бичлэг дамжуулж амжжээ.
Харин бичлэгийн дараа түүнийг барьсан байна.