Харвардын их сургуулийн математикийн магистрын ангийн оюутан Оскарын томоохон шагналыг таамаглахад ашигладаг алгоритмоо танилцууллаа. Ben Zauzmer өчигдрийн Оскарын шаналын 20 эздийг зөв таамаглаж чаджээ. Тэрээр энэ ажлаа сүүлийн 7 жил хийж байгаа юм байна. Хүчин зүйлийн тоог ашиглан нэр дэвшигчдийн ялах хувийг тодорхойлдог гэжээ. Уг хүчин зүйлүүдэд кино шүүмжлэгчдийн оноо, нэр дэвшигч Оскараас бусад шагнал гардуулах ёслолд хэрхэн оролцсон зэрэг ордог байна.
