Ed Sheeran өвчин намдаагч авахаар хуулийн тэмцэл өрнүүлэх гэж буй өвчтэй охины гэр бүлд тусламж үзүүлжээ. Дуучин 11 настай Мелодитой 2016 онд эмнэлэгт нь зочлон уулзаж байсан. Тэгвэл дуучин гэр бүлд нь гарын үсэгтэй гитараа бэлэглэжээ. Мелоди тархины хөгжилд нь нөлөөлдөг эдгэшгүй өвчтэй юм.
Өнгөрсөн 10-р сард Лондоны эмнэлэгээс морфин, стеройдийг хэрэглэх нь охины элгэнд муу тул хэрэглэхээ больсон нь дээр охины ээж аавд гэжээ. Гэвч эцэг эх нь шүүхээр заргалдан эмийг хэрэглэхийг хүсч байгаа ба үүнд 50 мянган фунт хэрэгтэй болжээ. Эцэг эх нь уг гитарыг дуудлага худалдаагаар худалдаалахаар болсон байна. Тэд “Бид түүнд өвчнөөр дүүрэн 5 жилээс илүү аз жаргалтай 1 жилийг өгмөөр байна” гэжээ.