Куба гаралтай АНУ-д төрж өссөн жүжигчин Эва Мэндэс 1974 оны энэ өдөр Флорида мужийн Миами хотод мэндэлжээ. Түүний эцэг эх нь Куба хүмүүс юм. Эва нь 1990-ээд оноос эхэлж жүжиглэх болсон бөгөөд 1998 оноос дэлгэцийн бүтээлүүдэд тоглож эхэлсэн байна. Өдгөө 44 настай жүжигчин, модель, бизнес эмэгтэй маань 2011 онд Ла Ла Ла киноны жүжигчин Риан Гослингтой гэрлэн , хоёр хүүхэдтэй болцгоосон юм.
Жүжигчин бүсгүй 2014 оноос хойш уран бүтээлийн хувьд нам гүмхэн байгаа юм.