Туркийн цэргийн хүчин Сирийн Африн дахь Курдиш хүмүүсийн хамгаалах хэсгийн цэргүүд лүү дайрсан довтолгооноос 20 энгийн иргэн амиа алджээ. Сирийн мэдээллийн агентлагаас пүрэв гарагт Туркийн цэргүүд Африны Шарран, Майданаки, Хаж Кали зэрэг тосгон луу дайрч 20 энгийн иргэний аминд хүрч 10 гаруй хүнийг гэмтээсэн гэжээ. Хэд хэдэн барилга дайралтаас болоод эвдэрч сүйджээ.
Анкарагаас Курдиш хүмүүсийн хамгаалах хэсгийг 1984 оноос хойш Туркэд автономит эрхийн төлөө тулалдаж буй Курдистан ажилчдын намын цэргийн нэг хэсэг гэж үздэг юм.