Чингис хааны зургийг гутаан доромжилсон Японы "Корокоро" хүүхдийн сэтгүүлийн гуравдугаар сарын дугаарыг дэлгүүрүүд худалдаанаас татжээ. Тус компанийн зүгээс өнгөрсөн баасан гарагт уг үйлдлийнхээ төлөө уучлалт хүссэн.
Өнгөрөгч даваа гарагт Япон дахь монголчууд тус сэтгүүлийг гаргасан Шогакүкан хэвлэлийн компанийн гадна эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, зах зээлээс татахыг шаардсан юм.