Twitter өнөөдрөөс дэлхий даяар Bookmarks хэрэглэгдэхүүнийг гаргалаа. Өмнө нь таалагдсан жиргээгээ зүрх дарж байж хардаг байсан бол одоо заавал зүрх даралгүй хадгалж болдог боллоо. Нэг онцлог нь таны хадгалсан жиргээг өөр хүн харахгүй юм. Жиргэх гэдэг товчийн хажууд хадгалах гэж гарч ирэх ба үүн дээр даран жиргээг bookmark хийх боломжтой. Үүнээс гадна твиттер жиргээг твиттерээс өөр газар хуваалцах боломжтой болгохоор ажиллаж байгаа юм байна.
