Япон улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдах зуны XXXIII олимпын наадмын нээлт 2020 оны долдугаар сарын 24-ний өдөр болно. Харин өчигдөр "Токио - 2020" Олимпын наадам зохион байгуулах хороо мэдэгдэл хийж, албан ёсны бэлгэ тэмдгээ зарлажээ.
Бэлгэ тэмдгийг Японы 16 000 бага сургуулийн 200 000 гаруй сурагчдаас санал хураалтаар шалгаруулсан бөгөөд, уран бүтээлч Рю Танигучигийн бүтээл 109,041 саналыг хүртэн шалгарсан аж. Одоогоор нэргүй байгаа "маскот"-уудыг энэ оны долдугаар сард албан ёсоор танилцуулна. Нээлттэй явуулсан санал асуулгын уралдаанд нийт 2042 уран бүтээл өрсөлдсөн байна.