ОХУ-ын Казанд мягмар гарагт буун дуу гарч 2 хүн амиа алдаж 2 хүн гэмтжээ. Мэдээллээр 35 настай нутгийн иргэн өөрийн байрны цонхоос Авангарднаяа гудамж руу буудсан гэжээ. Гэмтсэн хүний нэг нь цагдаа байсан бол нөгөө нь тус газрын оршин суугч байсан ба тэднийг эмнэлэгт аваачсан байна. Харин Оросын нэг оффицер гэмтлээсээ болоод амиа алджээ.
