YouTube бичлэг шууд дамжуулалтыг сайжруулах зорилгоор шинэ хэрэглэгдэхүүнтэй болох гэж байгаагаа мэдээллээ. Энэ бол бичлэг шууд дамжуулах үед автоматаар англи хадмал явах юм. Үүний зорилго нь шууд дамжуулалтыг илүү олон хүнд хүргэх гэжээ. Энэ нь тус компаний LASR буюу ярьж байгааг автоматаар таньдаг технологийг ашиглана. Автомат тул заримдаа хадмал буруу гарч ирэх тохиолдол бий.
Дараагийнх шинэчлэлт бол шууд бичлэг дамжуулах үед чат хэсэгт хүний бичсэн зүйлд хариу бичиж болдог болгох юм. Эдгээр шинэчлэлтүүд тун удахгүй хийгдэх юм байна.