Мишел Обама өөрийн намтар Becoming- оо энэ жилийн сүүлээр гаргана гэдгээ мэдээллээ. Тэрээр сошиал медиад энэ талаар оруулан энэ бүтээлээрээ уншигчдыг өөрийн хүссэн хүнээ болон хувирч чадах зоригийг олж аваасай гэж хүсчээ. Энэ нь түүний гаргах 2 дахь ном юм. Номыг 32,50 доллараар дижитал хувилбарыг 14,99 доллараар худалдаалах юм байна. Мөн нэг сая номоо Обамагийн нэрээр боловсролын ашгийн бус First Book-т хандивлахаар болжээ. Энэ нь АНУ-д ном хэрэгтэй байгаа хүүхдүүдийг номоор хангадаг хандивын үйл ажиллагаа юм.
