Саудын Арабт эмэгтэйчүүд цэрэгт элсэж болдог боллоо

Саудын Арабт эмэгтэйчүүд цэрэгт элсэж болдог боллоо


7 жил

Саудын Араб эмэгтэйчүүдийг Vision 2030 нийгмийн програмын хүрээнд армид элсэхийг зөвшөөрчээ. Ингэхийн тулд 12 шаардлагыг хангасан байх ёстой гэжээ. Тухайлбал Саудын арабын иргэншилтэй, 25-35 настай, ахлах сургуулийн боловсролтой, эмнэлгийн тестэнд тэнцсэн, 155 см-аас дээш өндөртэй байх юм. Саудын Араб биш хүнтэй гэрлэсэн, гэмт хэрэг үйлдэж байсан эмэгтэйчүүд элсэж болохгүй юм байна.

1-р сард Саудын Арабт эмэгтэйчүүдийг хөлбөмбөгийн тоглолтыг стадионд очиж үзэхийг зөвшөөрч байсан. Харин 9-р сард эмэгтэйчүүдийн жолоо барих хоригийг цуцлан эмэгтэйчүүдийг жолоо барих эрхтэй болгосон юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү