2017 онд эмэгтэй гол дүртэй кино 2016 онтой харьцуулахад цөөн гарчээ. Өнгөрсөн онд Wonder Woman, Star Wars: The Last Jedi, Beauty And The Beast зэрэг эмэгтэй гол дүртэй кинонууд амжилт үзүүлсэн юм.
Гэвч Сан Диэгогийн телевиз кинон дахь эмэгтэйчүүдийн судалгааны төвөөс 2017 онд гарсан киноны 24% нь эмэгтэй гол дүртэй кино байсан бол өмнөх жилд нь энэ үзүүлэлт 29% байсан талаар мэдээлэл гаргажээ. Харин өөр үндэстний дүрүүдийг кинонд тусгах нь бага зэрэг нэмэгдсэн байна. Кинон дахь латин дүр 4% байсан бол 7% болж, хар арьстай дүр 14% байснаа 16% болж ази дүр 1%-иар нэмэгдэж 7% болон өссөн байна. Эмэгтэй найруулагч, зохиолчтой буюу дан эмэгтэй бүрэлдэхүүнтэй кино багийнхны 45% нь эмэгтэй гол дүртэй кино хийж байгаа бол дан эрэгтэй кино багийнхны 20% нь л эмэгтэй гол дүртэй кино хийж байна гэжээ.