Paul McCartney өөрийн твиттер хуудсанд хамтлагийн анд нас барсан George Harrison-д 75 насны мэнд хүргэлээ. Тэрээр түүнтэй хамт байгаа хар цагаан зургаа оруулан “Төрсөн өдрийн мэнд хүргэе. Гайхалтай дурсамжууд” гэж бичжээ. The Beatles хамтлагийн албан ёсны твиттер хаяг мөн нас барсан гитарчинд төрсөн өдрийн мэнд хүргэжээ.
