ОХУ-ын кёрлингийн тамирчин Александр Крушельницкий, Анастасия Брызгалова нар Пёнчаны олимпийн хүрэл медалиа эргүүлэн өгөх болсныг ОХУ-ын кёрлингийн холбооны хэвлэлийн нарийн бичгийн дарга Валентина Паринова мэдэгдэв.
Спортын шүүх ямар ч тохиолдолд бидний медалийг хураахаар шийдэх нь тодорхой. Гэхдээ бид түүний сэргээшийн шинжилгээнээс мельдоний гэдэг хориотой бодисыг илрүүлсэн баримтыг хүлээн зөвшөөрч байгаа учраас медалийг эргүүлэн өгнө гэж Паринова хэлжээ.
Даваа гарагт гарсан шинжилгээний хариугаар мельдоний эм дахин илэрч өмнөх шинжилгээний хариу үзүүлэлтийг баталжээ. Харин тамирчинд Спортын арбитрийн шүүхийн Пёнчан дахь нүүдлийн хэсэгт сэргээшийн хориотой бодисын жагсаалтад багтсан мельдоний яагаад организмд нь байгаа талаар зөвтгөсөн тайлбар өгөхөөс тамирчин татгалзжээ.