Kendrick Lamar, SZA 2-ыг “All the Stars” клипэндээ өөрийнх нь бүтээлийг ашигласан хэмээн уран бүтээлч шүүхэд өгчээ. Уран бүтээлч Лина Айрис Виктор "Марвел"-аас төлөөлөгч ирэн түүний бүтээлийг ашиглахыг хүсч байгаагаа 2 удаа илэрхийлсэн ч тэрээр татгалзсан гэжээ. Гэтэл түүний “Constellations” цувралтай төстэй зураг Kendrick, SZA2-ын клипэнд гарчээ. Улмаар Виктор шүүхэд заргалдан дуугаа сурталчлахадаа уран бүтээлийг нь ашиглахаа болихыг хүсч байгаа юм байна. Түүний өмгөөлөгч Top Dawg энтертайнмент луу хэрвээ олон нийтийн нүдэн дээр уучлал гуйн уран бүтээл ашигласан төлбөрөө төлвөл уран бүтээлч асуудлыг эвээр шийдэх хүсэлтэй байгааг илэрхийлсэн захиа явуулсан ч энтертайнментаас алийг нь ч биелүүлээгүй байна. Улмаар ийнхүү шүүхээр заргалдахаар болжээ.
