Fox News энэ жилийн сүүлчээр төлбөртэй стримин сүлжээтэй болох гэж байгаагаа мэдээллээ. Fox Nation нэртэй тус сүлжээ нь FNC-гийн одоогийн нэвтрүүлгийг гаргахгүй юм байна. Компаниас тус сүлжээ нь тухайн өдрийн томоохон асуудлыг гүн хөндсөн мэдээллийг төлбөр төлөх хэрэглэгчдэд шууд дамжуулна гэжээ. Хэрэглэгчид мөн өөр хаана ч үзэх боломжгүй Fox News сувгийн 20 жилийн архивын мэдээг үзэх боломжтой юм байна. Тухайн сувгийн алдартай хөтлөгч, нэвтрүүлэгч уг сүлжээгээр гарах ба хэр их төлбөртэй байх зэргийг хараахан шийдээгүй байна.
