Конгресс, Трамп 2 олныг хамарсан буун дууг зогсоохын тулд илүүг хийх ёстой

Конгресс, Трамп 2 олныг хамарсан буун дууг зогсоохын тулд илүүг хийх ёстой


7 жил

Америкийн ихэнх иргэд ерөнхийлөгч Дональд Трамп, Конгрессийг олон нийтийг хамарсан буун дууг зогсоохын тулд хангалттай ажил хийхгүй байна гэж санал асуулгад хариулжээ. Вашингтон постоос явуулсан санал асуулгад хүмүүсийн 62% нь Трампыг энэ хэрэгт зохих арга хэмжээ аваагүй гэж үзсэн бол 77% нь конгрессийг буруутгажээ. Гэвч судалгаанд хамрагсдын 57% нь ийм зүйл болоход сэтгэцийн өвчнийг тогтоогүйгээс болсон гэж үзсэн бол 28% нь галт зэвсгийн хуулиас болдог гэж үзжээ.

Флоридагийн ахлах сургуульд буун дуу гарч 17 хүн амиа алдсан хэргээс болоод эг хэргүүдийн учир шалтгаан нь галт зэвсгийн хяналт болдог уу? сэтгэцийн эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээгээс болдог уу? гэсэн 2 сэдвээр АНУ мэтгэлцүүлж байна. Судалгаанд хамрагсдын 77% нь сэтгэцийн эрүүл мэндийн үр дүнтэй оношилгоо эмчилгээ байсан бол тухайн халдлагыг зогсоох боломж байсан гэж үзжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү