Пёнчаны Өвлийн олимпийн дараа АНУ, Өмнөд Солонгос 2 хамтарсан цэргийн бэлтгэл хийхээр төлөвлөсөн гэсэн мэдээ гарчээ. Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд “Олимпоос болоод тус бэлтгэл хойшлогдоод байгаа” гэжээ. Хоёр улс 2-р сард олимп болтол хамтарсан цэргийн бэлтгэлээ хойшлуулаад байсан юм. Харин Хойд Солонгос хамтарсан бэлтгэлийг халдлага гэж үзээд байгаа юм.
