Ливи улс 441 дүрвэгчийг баруун өрнөд эргээс аварчээ

Ливи улс 441 дүрвэгчийг баруун өрнөд эргээс аварчээ


7 жил

Ливи улсын эргийн хамгаалагчид 2 аврах ажиллагаа явуулан 441 дүрвэгчийг аварчээ. Даваа гарагт аварсан 324 хууль бус дүрвэгчийн 35 нь эмэгтэй, 16 нь хүүхэд байжээ. Тэд Чад, Нигер, Мали, Ливи улсын иргэд байсан ба 2 завинд сууж байжээ.  Ливийн нийслэл Триполигийн эргээс 5 эмэгтэй 2 хүүхэд нийт 117 дүрвэгчийг мөн аварсан байна. Ливи улс нь хууль бус дүрвэгчийн газар дундын тэнгисийг туулах гол түлхүүр газар болсон юм. Дүрвэгчид далайд аялахад тохиромжгүй завиар Италид хүрэн Европид амьдрахаар ийнхүү явдаг байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү