Кёрлингийн төрөлд хүрэл медаль хүртсэн Оросын тамирчдаас допинг илэрчээ

Кёрлингийн төрөлд хүрэл медаль хүртсэн Оросын тамирчдаас допинг илэрчээ


7 жил

   Пёнчан 2018 өвлийн олимпын Кёрлингийн төрөлд олимпын анхны хүрэл медаль хүртсэн Олимпын хорооны нэр дээр оролцож буй Оросын гэр бүлийн тамирчид болох Александр Крушельницкий, Анастасия Брызгалова нарын биеэс Мелдониум буюу сэргээшийн төрлийн бэлдмэл илэрсэн тухай BBC агентлег мэдээлжээ. Александр Крушельницкий, Анастасия Брызгалова нар тамирчдын хотхоныг орхисон бөгөөд нарийн шинжилгээний дүнг хүлээж байгаа гэнэ. Тэдний дасгалжуулагчдыг хэлж байгаагаар тэд ийм тэнэг үйлдэл хийх ёсгүй энэ андуурал байгаасай хэмээсэн байна. 

Уг бэлдмэлийг 2016 оноос эхлэн сэргээшийн төрөлд авч үзэх болсон бөгөөд Мелдониумийг анагаах ухаанд зүрхний ужиг, харвалт, чихрийн шижин, Алзхеймерийн өвчин болон сэтгэцийн эмчилгээнд хэрэглэдэг байна. Үүгээр зогсохгүй уг эм нь бэлхийн чалх болон үрийн шингэний идэвхтэй хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг Виагра төст бодис юм байна. Мэргэжилтнүүд энэ бэлдмэлийг хорьсон шалтгаан нь хүний биеийн цусны эргэлтийн тогтолцоог хэвийн байлгаж амьсгаадалт, ядралтыг багасгадаг учраас гэнэ.


Өмнө нь ОХУ-ын теннисчин М.Шарапова энэ бэлдмэлийг хэрэглэснээр тоглох эрхээ тодорхой хугацаанд хязгаарлуулж байжээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү