Флоридагийн ахлах сургуулийн өмнөх сурагчийн үйлдсэн хэргийн амьд үлдэгсэд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, конгрессийг бууны тухай хуульд өөрчлөлт оруулахыг хүслээ. NBC-ын Meet the Press-т тус сургуулийн сурагч Дэвид Хогг бууны хориг сул байгаад ерөнхийлөгч, конгрессийг буруутгажээ. Ням гарагт Хогг болон түүний найзууд 14 сурагч 3 багшийн амиа алдсан сургуулиас холгүй паркад цуглан бууны эсрэг компанит ажлаа үргэлжлүүлжээ. Сурагчид энэ долоо хоногт Таллахассед очин 3-р сарын 24-нд Вашингтон руу явахаар төлөвлөсөн байна. Тэд 16 настай Кармен Шентрупын оршуулганд оролцоод мягмар гарагт сургуулийэ 100 орчим сурагчид Таллахасе руу явах юм байна.
