Өмнөд Африкийн ерөнхийлөгч Жакоб Зума лхагва гарагийн орой огцорч байгаагаа зарлалаа. Өмнөд Африкийн эрх барих нам Африкийн үндэсний конгресс түүнийг даруй огцрохыг хүсэж байжээ. Зума өмнө нь Өмнөд Африкийн телевизэд огцрохгүй гэж ярилцлага өгжээ. Тус ярилцлагадаа тэрээр Африкийн үндэсний конгресс нам түүнийг огцруулах дарамтын талаар ярьсан байжээ.
