Rita Ora Покемон кино Detective Pikachu-д тоглохоор болжээ. Тус кино нь ижил нэртэй тоглоомоос сэдэвлэсэн юм. Өнгөрсөн жилийн сүүлчээр Ryan Reynolds Detective Pikachu-д тоглоно гэсэн мэдээлэл гарсан. Rita Ora-г яг ямар дүрд тоглох талаар мэдээлэл гараагүй байна. Тэрээр саяхан Fifty Shades Freed кинонд дүр бүтээсэн. Detective Pikachu 1-р сард зураг авалтаа эхэлнэ.
