19хөн настай уран гулгагч Евгения Медведевад дахин хоёр тэмцээн бий

19хөн настай уран гулгагч Евгения Медведевад дахин хоёр тэмцээн бий


7 жил

   Цагаан олимпын наадмын хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг бол уран гулгалт. Тэгвэл энэ удаагийн олимпын наадмын уран гулгалтын төрөлд онцгойрч чадаж байгаа од бол яахын аргагүй ОХУ-ын уран гулгагч Евгения Медведева. Дөнгөж 19 хөн настай охины хувьд өнгөрсөн долоо хоногт болсон багийн төрөлд мөнгөн медаль хүртэхээс гадна, энэ төрлийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан үзүүлбэлрт 81.06 оноо авч дэлхийн рекордыг шинэчлэн тогтоогоод байгаа.

Мөн тэрээр нэгэн ярилцлаганд  “Шууд хэлье. Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэнэ гэдэг үнэхээр янзтай. Маш их хөдөлмөрлөж, саад бэрхшээлийг даван туулсны үр дүнд ирсэн учраас тэр. Багийн гишүүн бүр бусдынхаа төлөө бүх хүч чадлаа дайчилж оролцсон. Олон тамирчны хувьд энэ бол анхны олимп байгаа. Олимп бол багаар ажиллах маш том туршлага өгдгийг гишүүн бүр мэдэрч байна. Өмнө нь багийн төрлөөр олон л тэмцээнд орж байсан. гэхдээ Олимп сэтгэл хөдлөл, мэдрэмжийн хувьд огт өөр юм байна” хэмээн ярьжээ.  

  Евгения Медведевад дахин хоёр төрөлд оролцох бөгөөд энэ сарын 21, 23-ний өдрүүдэд үзүүлбэрээ үзүүлэх юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү