Яг одоо дэлхий нийтийн анхаарлын төв болсон үйл явдал бол Өвлийн олимпын XXIII наадам. Өдөр бүр шинээр аваргууд тодорч шинэхэн амжилтууд тогтоогдсоор. Тэгвэл 11хэн сарын өмнө "Сноубоардинг"-ийн осолд орж маш хүнд бэртэн 17 яс хугарч, уушиг нь устаж, дэлүү нь тасарч дотуур цус алдан 2 хоног ухаангүй 'кома'-ын байдалд байсан тамирчин өдгөө эв нэгдлийн билэгдэл болсон тэмцээнд оролцож амжилт гаргасан байна. Түүнийг Марк МакМоррис гэдэг Канадын "Сноубоардинг"-ийн тамирчин.
Хүнд осолд орсон ч Марк МакМоррис ухаан орж, эмчилгээ хийлгэн, эмнэлэгээс гарсанаас хойш хүсэл мөрөөдлөө орхилгүй шантралгүй тэмцэж зорьсны эцэст тэрээр ердөө хэдхэн сарын дараа Пёнчаны олимпын "Сноубординг"-ийн төрөлд хүрэл медаль хүртсэн байна.
Үхлээс иргэн ирээд олимпын тэнгэрээс хүрэл медаль авсан итгэмээргүй түүхийн эзэн Канадын тамирчин маань шагнал гардан авсныхаа дараа "Амьдрал чамд баярлалаа" хэмээн жиргэсэн байна.
Үүгээр ч зогсохгүй түүний нутаг нэгт тамирчин эл төрөлд мөн мөнгөн медаль хүртсэн нь Канад улсын уг төрөлд нэг дор 2 медаль хүртэж байгаа анхны тохиолдол болж түүхийн хуудсанд нэрээ бичүүлж чаджээ. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө хэзээ ч бууж өгдөггүй тэмцэгч чанар гэж энэ байх.