Huawei-гийн Mate 10 Pro утас АНУ-д урьдчилан захиалах боломжтой болсон. Компанийг энэ утсанд зориулан хүмүүсийг онлайнаар хуурамч сэтгэгдэл бичүүлсэн гэж үзээд байна. Хуурамч сэтгэгдлийн ихэнхийг Best Buy сайт дээр байжээ. 1-р сарын 31-нд компани 60 мянга гаруй гишүүнтэй фейсбүк группт Best Buy-ын урьдчилан захиалах хуудас дээр сэтгэгдэл үлдээвэл Mate 10 Pro бета тест хийх боломж олгоно гэжээ. Тухайн пост устгагдсан ч 9to5Google скриншот хийсэн байна. Best Buy-ын сайтад тухайн утсан дээр 108 сэтгэгдэл бичигдсэнээс 103 нь 1-р сарын 31-нд бичигджээ.
