Германы шүүхээс фейсбүкийн хэрэглэгч заавал жинхэнэ нэрээрээ байх ёстой дүрмийг хууль бус гэж үзжээ. Энэ шийдвэр өнгөрсөн сард гарсан ба одоо л мэдээллэж байгаа юм байна. Фейсбүкээс энэ шийдвэрийг давж заалдана гэсэн ба 6 сард гарах Европын холбооны хувийн эрхийн хуультай нийцүүлэн өөрчлөлт хийнэ гэжээ.
Шүүх хурал фейсбүкээс жинхэнэ нэрийг шаардах нь хэрэглэгчийн зөвшөөрөлгүй мэдээлэл авч буй хэрэг гэж үзжээ. Фейсбүк сүүлийн хэдэн жил Европын холбооны хувийн эрхийн хуулиас болоод Европын улсуудтай асуудалтай байгаа юм.