Spotify data –гийн Нью-Йорк таймсын анализаар өсвөр насандаа сонсдог дуу хүний хөгжмийн сонирхлыг тодорхойлдог гэжээ. Эрэгтэйчүүдийн хувьд 13-16 насандаа хөгжмийн сонирхлоо олж авдаг бол эмэгтэйчүүд 11-14 насандаа олдог байна.
1960-2000 оны хооронд биллбоардын чартыг тэргүүлсэн дуунд анализ хийжээ. Эрэгтэй 38 настнуудын дунд хамгийн алдартай дуугаар Radiohead-ын “Creep” шалгарчээ. Энэ дуу гарахад эдгээр хүмүүс 14-тэй байсан юм. 41 настай эмэгтэйчүүдийн дунд The Cure-ын “Just Like Heaven” дуу алдартайгаа шалгарчээ. Энэ дуу гарахад эдгээр эмэгтэйчүүд 11-тэй байжээ.