Кендрик Ламар ‘DAMN.’ аялан тоглолтын үеэр мэргэжлийн гэрэл зурагчдын зураг авахыг хориглохоор болжээ. Гэрэл зураг авахыг хориглосон гэх мэдээлэл гараад 7 хонож байгаа ба репперийн төлөөлөгч мэргэжлийн гэрэл зурагчдыг л хориглосон гэдгийг хэллээ. Фенүүд утсаараа зураг авах боломжтой юм байна. Түүний энтертайнмент Top Dawg-оос хэвлэлийг гэрэл зургаар хангана гэжээ.
