Оролцсон төрөл бүртээ аваргалсан Герман бүсгүй

Оролцсон төрөл бүртээ аваргалсан Герман бүсгүй


7 жил

       “Пёнчан 2018” өвлийн олимпын наадмыг медалын тоо чансаагаар тэргүүлж яваа орон бол ХБНГУ билээ. Тэд дөрвөн алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль буюу нийт долоон медальтай жагсаалтыг тэргүүлж байгаа. Харин удаах байранд Недарланд улс мөн долоон медаль буюу гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтайгаар бичигдэж байгаа. 

ХБНГУ-ын баг тамирчдын дөрвөн алтан медалийн хоёрыг нь Биатлоны эмэгтэй тамирчин Лаура Дахлмеиер хүртсэн байна. Түүний хувьд  “Пёнчан 2018” Өвлийн олимпын наадамд гурван төрөлд оролцох бөгөөд хоёр төрөлд нь аваргалаад байна. Харин үлдсэн нэг төрөл нь энэ сарын 16, 17-ний өдрүүдэд уралдаж  аваргуудаа тодруулах юм. Оролцсон төрөл бүртээ шилдэг нь болж чадсан түүнийг элэг нэгт ахан дүүс нь мөн л дахин баярлуулна гэж хүлээж найдаж байгаа биз.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү