Голландын тамичрчин дунд хуруу гаргасан хэмээн буруутгагджээ

Голландын тамичрчин дунд хуруу гаргасан хэмээн буруутгагджээ


7 жил
  “Пёнчан-2018” өвлийн олимпын наадмын эрэгтэйчүүдийн 1500 м-ийн шорт-трек буюу богино зайн тойргийн тэшүүрийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Голландын тамирчин Шинки Кнегтийг бэлэг дурсгалын зүйл, цэцэг гардуулах ёслолын үеэр дунд хуруугаа гаргасан хэмээн буруутгаж байна гэж Өмнөд Солонгосын "The Korea Times" сонин мэдээлжээ. 
 
Энэ төрөлд зохион байгуулагч орны тамирчин Лим  Хё Жүн 2 минут 10 секундэд барианд орсноор олимпийн аварга бюу Солонгос улсын анхны медалийг хүртсэн. Лим  Хё Жүн  нь анх удаагаа олимпийн тоглолтод оролцож, эх орондоо алтан медаль авчирчээ. Харин гуравдугаар байрт Олон улсын олимпийн хорооны далбаан дор Пёнчаны олимпод оролцож буй Оросын тамирчин Семен Елистратов орсон бөгөөд мөн л баг тамирчдын анхны медаль байв. 
 
Дээрх үйлдлийн талаар Ш.Кнегт тайлбарлахдаа “Энэ үеэр дунд хуруугаа гаргасан юм шиг харагдаж байна. Гэсэн хэдий ч би зориуд ингээгүй. Зүгээр л гартаа тоглоом барьж байсан” гэжээ. Гэвч энэ нь түүний анхны тохиолдол биш. 2014 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд ялсан Оросын тамирчин Виктор Анд дунд хуруугаа үзүүлснээс болж хүрэл медалиа хураалгаж байсан удаатай юм. 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү