Инстаграм хэн нэгэн сторигоос скриншот хийвэл тухайн хүнд мэдэгддэг хэрэглэгдэхүүн туршиж байна. Туршилтанд хамрагдсан хүмүүс найзынхаа сторигоос скриншот хийхэд дараагийн удаа скриншот хийвэл тухайн найз нь харна гэж гарч иржээ. Сториг хэдэн хүн харсан хэсэгт хэн хэн скриншот хийснийг харж болох юм байна. Инстаграм үүнийг бүх хэрэглэгчдэд боломжтой болгохоос өмнө хэр их нөлөө үзүүлж чадахыг туршиж байна.
