Өмнөд Солонгосын мянга гаруй хүн ням гарагт Хойд Солонгосын удирдагч Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг Пёнянд урсныг эсэргүүцэн жагсжээ. Эсэргүүцэгчид олипод 2 солонгосыг төлөөлөх туг болон хойд солонгосын туг, удирдагчийн зургийг шатаасан байна. Хойд Солонгосын удирдагчийн дүү Ким Южон өвлийн олимпийн үеэр Өмнөд Солонгост зочлох үеэр ерөнхийлөгч Мүн Жэ Инд ахынхаа урилгыг хүргэсэн гэж ерөнхийлөгчийн төлөөлөгч мэдээлжээ.
