Судлаач, шүүмжлэгч, доктор П.Батхуягийн “Очирбатын Дашбалбар” номын нээлт Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын санд өчигдөр боллоо. Судлаач П.Батхуяг энэхүү номдоо О.Дашбалбар найрагчийн уран бүтээл, үзэл санаа, туурвилзүйн онцлог, сэтгэлгээний талаар 1999 оноос хойш бичсэн эсээ тэмдэглэл, шинжлэлт эсээ, хөрөг дурсамжийн бүтээлүүдээ багтаасан юм байна.
Номын нээлтэд МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, яруу найрагч М.Саруулдалай, Азийн тивийн тэргүүн яруу найрагч өргөмжлөлт, яруу найрагч зохиолч Д.Урианхай, соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Ж.Нэргүй тэргүүтэй үе үеийн яруу найрагч, зохиолч, судлаачид оролцжээ.