Хойт Солонгосын тамирчид олимпийн самсунгийн утсыг авч харьж болохгүй

Хойт Солонгосын тамирчид олимпийн самсунгийн утсыг авч харьж болохгүй


7 жил

Өвлийн олипод оролцож буй  Хойт Солонгос, Иран улсын тамирчид НҮБ-ын хоригоос болоод Самсунг Галакси Note 8 утсыг авч явах боломжгүй гэлээ. 2 дахь олимп дарааллан Самсунг компани Галакси Note 8-ын тусгай хувилбарыг гарган тамирчид, зохион байгуулагчдад өгч байна. Олон улсын олимпийн хорооноос 2018 оны өвлийн олимпод оролцож буй бүх тамирчин ажилчдад уг утсыг тараана гэжээ. Харин Хойт Солонгос Иран гэлгүй бүх оролцогчид утсыг гэртээ авч явалгүй Пёнчанд байх үеэр уг утсыг хэрэглэхийг хүссэн байна.

Note 8 утас нь 920 долларын үнэтэй ба тансаг хэрэглээнд хамаардаг тул НҮБ-ын Хойт Солонгосын хоригоос болоод хэрэглэж болохгүй буюу гэртээ авч явж болохгүй гэжээ. Мөн тус утсыг цэргийн зориулалтаар ашиглаж магадгүй гэж үзсэн байна. Олон улсууд цэргийн зэвсгийн туршилтаас болоод Хойт Солонгос, Ираны эсрэг хориг шийдвэр аваад байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү