Колумб, Бразил 2 улс эдийн засгийн нөхцөлөөс болж улсаа орхиж буй Венесуэл улсын иргэдээс болоод Венесуэлтэй хиллэх хилээ чангатгахаар болжээ. Колумбын ерөнхийлөгч цагаачдыг чангатгахаа мэдэгдэн хамгаалалтаа 3000 хүнээр нэмэхээр болжээ. Колумбын хил дагуух хот болох 670 мянган оршин суугчтай Кукута хотод Венесуэлуудыг хууль зөрчсөн үйлдэл гаргуулахгүйн тулд анхаарна гэжээ.
Бразилын батлан хамгаалахын сайд хил дагуух хотод зочлохдоо засгийн газар хил давж ирсэн хэдэн 10 мянган Венесуэлийг өөр газар байрлуулж эхлэнэ гэсэн байна. Мөн хилийн хамгаалалтаа чангатгахаар болжээ.