Facebook-ын шинэ downvote товчлуурын зураг твиттерээр тархаад байна. Сэтгэгдэл дээрх downvote товчлуурыг дарвал тухай сэтгэгдлийг дарсан хүнээс нуух ба тухайн сэтгэгдэл “доромжилсон”, “төөрөгдүүлсэн”, “сэдвээс хальсан” гэх 3 сонголтоос аль нь байсныг асуух юм байна. Фейсбүкийн төлөөлөгч “downvote товч дарагдсан тоог хэрэглэгчдэд харуулахгүй ба энэ нь dislike товчийг туршиж байгаа гэсэн үг биш” гэсэн байна. Мөн энэ товчийг АНУ-ын цөөн тооны хүн дээр туршиж байгаа юм байна.
