Хятадын төмөр замын цагдаа нар царай цаних технологитой нүдний шил зүүж эхэлжээ. Энэ шил нь онгоц, төмөр замын буудал шиг хүн ихтэй газар ч 100 милисекундэд хүнийг таних чадвартай юм байна. Нүдний шилийг сэжигтэй гэмт хэрэгтний мэдээллийг агуулсан таблеттай холбожээ. Zhengzhou-д анх хэрэглэж эхэлсэн ба үүний ачаар томоохон гэмт хэрэгт холбогдсон 7 хүнийг барьж, хуурамч бүртгэлтэй 26 хүнийг илрүүлсэн байна.
