Пёнчан-2018 өвлийн олимпын наадам өнөөдөр эхэлсэн. Энэ удаагийн наадамд хоёр Ёолонгос хамтдаа нэг далбаан доор зогсож байгаагаараа онцлог. Тэгвэл Хойд Солонгосын “Хөөрхнүүдийн арми” Пёнчаны өвлийн олимпид оролцох улсынхаа багийн тамирчдыг хөгжөөн дэмжихээр иржээ. Хар үстэй малгай , хар үслэг захтай улаан хүрэн өнгийн пальтогоор жигдэрсэн, 160 см-аас дээш өндөртэй, 30 хүрээгүй, Солонгосын Хөдөлмөрийн намдаа үнэнч 200 гаруй бүсгүйчүүдтэй энэ арми хүрэлцэн ирж.
Тэд жигд хөдөлгөөнтэй, уран сайхан бүжгээрээ олныг гайхшруулдаг нь Пёнчаны олимпын наадмын тасалбарын борлуулалтанд сайнаар нөлөөлнө Солонгосчууд найдаж байгаа гэнэ шүү.