- 1575 онд Нидерландын хамгийн алдартай, хамгийн хөгшин сургуулиудын нэг Лейдэний их сургууль байгуулагджээ.
- 1587 онд Шотландын хатан Мериг төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэж үзэн цаазаар авав.
- 1693 онд АНУ-ын Виржиниа мужийн Уиллиамсбург хотод Английн хаан III Уиллиам, Хатан хаан II Мери нарын дурсгалд зориулж, Уиллиам болон Меригийн коллежийг байгуулжээ.
- 1817 онд Сан Мартиний удирдлага дор цугларсан арми Андийн нурууг давж, Чили улсыг Испанийн дарлалаас чөлөөлөв.
- 1937 онд АНУ-ын сенатын хурлаар АНУ-ын анхны дэд ерөнхийлөгчийн суудалд Ричард Жонсонг суулгасан байна.
- 1865 онд Боолчлолыг халах, худалдаалах, наймаалцахыг бүрэн хориглосон АНУ-ын Үндсэн хуулийн 13-р нэмэлт өөрчлөлтөд нэгдэн орохоос Делавейр муж татгалзав. Тэд 1901 оныг хүртэл Үндсэн хуулийн 13 дахь нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөгүй юм.
- 1915 онд Кино урлагийн түүхэнд домог болон мөнхөрсөн "Birth of Nation" кино Лос Анжелес хотноо анхлан дэлгэцэнд гарчээ.
- 1922 онд АНУ-ын ерөнхийлөгч Уоррен Г.Хардинг радиогоор үг хэлсэн анхны ерөнхийлөгч болов.
- 1971 онд Америкийн хөрөнгийн биржид NACDAQ индекс анх удаагаа арилжаалагдаж эхлэв.
- 1974 онд Скайлаб 4 хөлгийн баг 84 хоног задгай сансарт ажилласны дараа эх дэлхийдээ эрэв. Үүнээс хойш Скайлаб хөтөлбөр дахиж хэрэгжээгүй билээ.
