Гэдэсний вирусээс болоод Пёнчан олимпийн хамгаалалтын 1200 ажилчныг чөлөөлсөн ба оронд нь цэргүүд энэ үүргийг гүйцэтгэхээр болжээ. Хамгаалалтын 41 ажилчин норо вирусаас болоод эмнэлэгт хэвтсэн тул 900 цэргийг дайчлахаар болсон байна. Вирусын эх сурвалжийг хараахан тодорхойлоогүй ба хоол эсвэл усаар дамжсан байж магадгүй гэжээ. Пёнчан олимпийн зохион байгуулах хорооныхон 1200 хүнийг ажил үүргээс нь чөлөөлсөн ба 900 цэргээр орлохоор болсон гэжээ.
