Йорданы Ал- Аяа хэмээх жижиг тосгоны цөлд байрлах Volkswagen цохыг эзэн нь дэлхийн хамгийн жижиг зочид буудал гэжээ. Машин нэлээд элэгдсэний дараа эзэн Мохамед-ал-Малахем дэлхийн хамгийн жижиг зочид буудал болгохоор шийджээ. Зочид буудал 2011 онд нээгдсэн ба 160-165 үйлчлүүлэгч үйлчлүүлжээ. Малахемын хувьд энэ нь зөвхөн эхлэл ба тэрээр уулын хажууд Volkswagen-ы 10-15 машинтай зочид буудалтай болохыг хүсдэг юм байна. Гэвч геннисийн номонд Германы Амбергт байрлах 2,5 метр өргөнтэй Eh'häusl зочид буудлыг дэлхийн хамгийн жижиг зочид буудлаар тэмдэглэсэн байдаг.
