Москвад их хэмжээний цас Ням гарагаас эхэлж оржээ. Улмаар тээврийн хэрэгсэлд эвдрэл гараад байгаа ба цаснаас болж 1 хүн нас баржээ. Москва хотын дарга Сергей Собянин цасан шуургаас болж мод унан, шонгийн мод гэмтсэний улмаас нэг хүн нас барж 2 хүн гэмтсэн талаар өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
