1889 онд Франк Лентини гэх эр Итал улсын Сицили мужийн Росолини хотод арван хоёр хүүхэдтэй айлын хүүхдийн нэг болон мэндэлжээ. Тэрээр гурван хөлтэй төрсөн бөгөөд илүү нэг хөл нь түүний нуруутай холбоотой байж. Мөн түүний хөлнууд өөр хэмжээтэй бөгөөд нийт 16 хуруутай хоёр бэлэг эрхтэнтэй байсан байна. Эмч нар түүний илүү хөлийг авах юм бол суумгай болох магадлалтай учраас авах хагалгаа хийсэнгүй. Харин эцэг эх түүнийг эс хүлээн зөвшөөрч орхисон бөгөөд авга эгч нь Лентиниг өсгөх болсон юм. Лентини авга эгч нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг түүнтэй хамт өсгөсөн нь түүний өөрийгөө болон илүү хөлөө үзэн ядах үзлийг үгүй хийсэн байна.
Ингэснээр Лентини алхаж сурсан төдийгүй дугуй унадаг дугуй, бүр мөсөн тэшүүрээр явж олсоор үсэрч байв. 1898 онд найман настайдаа Лентини Америкт иржээ. Тэрээр олон түмний сэтгэлийг ихэд татдаг байв. Хөлбөмбөг тоглох болон олон үзүүлбэр үзүүлдэг байжээ. Мөн тэрээр надад гутлын асуудал үргэлж гардаг, би дандаа хоёр хос гутал худалдан авдаг хэмээн ярьсан байна.
Лентини Тереза Мюррей эмэгтэйд дурлан удалгүй тэр эмэгтэй ч түүнд дурласан байна. Хосууд удалгүй гэрлэж, хамтдаа дөрвөн эрүүл хүүхэдтэй болжээ. Лентини далан найман настайдаа буюу нас барах хүртлээ циркид ажилсаар байжээ .