Барселона багаас хамгийн өндөр өртөгтэйгээр Парист Сент Жермен багт очсон хөлбөмбөгчин бол яахын аргагүй Неймар юм. Тэгвэл Бразилын залуу од Неймар 1992 оны энэ өдөр мэндэлжээ. Өдгөө 25 нас хүрч яваа хөлбөмбөгчин залуу дөнгөж 21 насандаа буюу 2011 оны 8-р сард аав болсон юм.
Арав дугаартай өсч буй залуу од тоглогч Неймар Бразилын шигшээ багт 2009 оноос хойш тоглож байгаа бөгөөд нийт 83 тоглолтонд орж 53 гоолыг хийсэн байна. Мөн тэрээр 2011, 2012 онуудад Өмнөд Америкийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг хүртсэн.