Япон улсын санхүүгийн асуудалтай ахмадуудын байрлах төвд гал гарч 11 хүн нас баржээ. Хохирогчдын 8 нь эрэгтэй 3 нь эмэгтэй байжээ. Саппорогийн холбооноос удирддаг тус газарт 16 хүн амьдарч байжээ. Бусад 5 нь бага зэргийн гэмтэлтэйгээр зугтааж чадсан байна. Цагдаа нар галын дуудлагыг лхагва гарагт 11 цаг 42 минутанд аван учир шалтгааныг нь тодруулахаар очсон байна. Тус газар нь санхүүгийн бэрхшээлтэй ахмадуудыг бага өртөгөөр байр сууцаар ханган ажил олоход нь тусалдаг газар юм.
