Sim-plex Хонг Конгийн байрыг зай бага эзэлдэг модон тавилгаар тохижуулжээ. Үйлчлүүлэгч залуу хосуудад интерьерийн нээлттэй байдал ихэд таалагджээ. Зочны өрөөнд буй ширээг татан хоолоо идэх боломжтой ба бусад үед хана руу түлхээд оруулж болно. Сандал нь хүртэл хөдөлдөг тул хэрэглэхгүй үед хана руугаа, шургуулганы доод тал руу оруулж болно. Тавилгыг аль болох хэрэгтэй үед хэрэглээд хэрэггүй үед хананд шахаж байхаар тооцоолсноор байрны хэмжээ жижигхэн ч саруулхан харагдахаар загварыг нь гаргажээ.
