Google Flights app-аа шинэчлэн аялагчдад туслах хэрэглэгдэхүүн нэмжээ. Улмаар удахгүй болох онгоцны нислэгийн хойшлолтыг урьдчилан мэдэгдэх боломжтой болжээ. Онгоцны нислэг хойшлогдох энгийн шалтгаануудын мэдээллийг цуглуулжээ. Үүнд байршил, цаг агаар зэрэг орно. Алгоритм үүнийг тогтоон нислэг хойшлогдох 80 хувийн магадлалтай болвол мэдээлэл хайлтын хэсэгт гарч ирнэ. Энэ таамаглалыг 100 хувь үнэн гэж хүлээн авах хэрэггүй ч бэлтгэлтэй байхад илүүдэхгүй гэж гүүглээс үзжээ.
